2011-03-28
Хамгийн хамгийн 3 хэсэг
 Хамгийн том мөрөн
Манай орны гол мөрний хамгийн том нь цутгалуудынхаа хамт тус улсын газар нутгийн 20 орчим хувь буюу 447 мян км квад ус цуглуулах талбай бүхий Сэлэнгэ мөрөн юм. Хөвсгөлийн уулсаас их авч урсдаг Дэлгэр мөрөн, Хангайн нуруунаас эх авдаг Идэр гол хоёр нийлж Сэлэнгэ мөрөнг үүсгэнэ.
Том болор
Манай орноос олдсон хамгийн том болор бол Горхийн утаат болор юм. Уг болор нь 240см урт, 7,5 тонн жинтэй, хажуу талын талстууд нь 100-300 см өргөн, эргэн тойрон 18 талтай, тал бүр нь тэгш тунгалаг, өндөр нь 1,75 м юм.
Хамгийн халуун, хүйтэн
Манай орны хамгийн өндөр халууны хэм 1944 онд Сайншанд хотод +40,8С, 1961 онд Говь-Алтай аймгийн Захуй суманд +40С тус тус тэмдэглэгджээ. 

Манай оронд ажиглагдсан хамгийн хүйтэн хэм нь 1969 оны нэгдүгээр сарын 27-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд -52,9С болжээ.
Хамгийн эртний түүхт агуй
Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш гуч шахам км газарт Хойд цэнхэрийн агуй байдаг. Энэ бол Монгол орны хамгийн эртний түүхт агуй юм. Агуй одоогоос 40000 жилийн тэртээ эртний хүмүүс амьдарч байсны ул мөр байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Уг агуй нь далайн төвшнээс дээш 2100-2460 метрийн өндөрлөгт оршдог.
Олон галт уултай нутаг
Хүчтэй салхи
1975 оны долдугаар сарын 13-нд Ховд аймгийн Алтай сум зэрэг олон газар хүчтэй нөөлөг салхи болсны дотор Агт уулын ард гарсан салхи 7-10 м өргөн, 1200 м зурвас газрын модыг үндсээр нь булгалж, ёзоороор нь хугалж сүйтгэжээ.
Манай оронд 300 орчим унтарсан галт уул бий. Монголын хамгийн олон галт уул одоогийн Сүхбаатар аймгийн нутагт байжээ. Зөвхөн тус аймгийн Дарьганга хавьд 200 гаруй унтарсан галт уул бүртгэгдсний дотор хамгийн алдартай нь Алтан-Овоо юм.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих